Flat Preloader Icon

МОНГОЛД УРАН ОЛБОРЛОЖ, ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ НЬ ЗӨВ ҮҮ? DNN.MN

Нүүр хуудас > Мэдээ, мэдээлэл

МОНГОЛД УРАН ОЛБОРЛОЖ, ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ НЬ ЗӨВ ҮҮ? DNN.MN

Энэ өвөл бид эрчим хүчтэй байж чадах уу. Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн олон оронд тэр дундаа, Европын орнуудад энэ өвөл эрчим хүчний хямрал нүүрлэж болзошгүй байна. Үүнээс үүдэн эрчим хүчний түүхий эдүүдийн эрэлт өсөж байна. Үүний нэг нь уран юм.

Ураны ханш олон улсын зах зээлд өсч байна. Хамгийн сүүлийн байдлаар нэг фунт буюу 450 орчим грамм ураны ханш 48 ам.долларт хүрчээ. Ураны эрэлт өсөж буйгаас ханш нь ийн дээшилж буй.Олон улсын цөмийн ассоциацийн тооцоогоор ураны эрэлт ирэх 20 жилд 160 хувиар өсөх төлөвтэй.

Уран бол цөмийн эрчим хүчний гол түүхий эд. Одоогоор дэлхийн 32 улсад 438 цөмийн цахилгаан станц ажиллаж байгаа. Эдгээр цөмийн цахилгаан станц дэлхийн эрчим хүчний 10 хувийг үйлдвэрлэж байна. Ингээд зогсохгүй улс орнууд дахиад ч цөмийн реакторууд барьж байна. 2022 оны байдлаар дэлхий дахинд 56 цөмийн цахилгаан станц шинээр баригдаж байна.

Цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээр АНУ, Франц, ОХУ, Хятад зэрэг улс тэргүүлж байна. Ялангуяа Хятад, ОХУ сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчинд онцгой анхаарч байна. Одоогоор БНХАУ-д 53, ОХУ-д 37 цөмийн цахилгаан станц ажиллаж байгаа бөгөөд энэ хоёр улс дахиад ч шинэ эх үүсвэрүүд барьж байгуулсаар байна. Хятад улс гэхэд хамгийн олон буюу 17 цөмийн цахилгаан станцыг шинээр барьж буй бол ОХУ дөрвийг байгуулж байгаа аж.

Бид эрчим хүч худалдаж авдаг энэ хоёр улс эрчим хүчний найдвартай байдалдаа яаж анхаарч, хүчин чадлаа хэрхэн тэлж буйг уншигч та харж байгаа байх. Гэтэл ураны нөөцтэй гэгддэг Монгол Улс эрчим хүчээ дотоодоосоо хангаж ч чадахгүй хоёр хөрш улсаасаа худалдан авсаар л байна.

Фүкүшимагийн цахилгаан станцын сүйрлээс үүдэн дэлхий дахин нэг хэсэг цөмийн эрчим хүчнээс татгалзаж байсан нь үнэн. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд цаашлаад өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд эргээд цөмийн эх үүсвэрийг барьж байгуулж байна. Цөмийн цахилгаан станц нь нүүрс төрөгчийн ялгаруулалтаараа усан цахилгаан станцын дараа орох байгаль орчинд хохирол багатай эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог. Мөн нэг кг цэвэр уран нь 1000 тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний эрчим хүч ялгаруулдаг байна. Герман улс хаахаар төлөвлөж байсан цөмийн цахилгаан станцуудаа үргэлжлүүлэн ажиллуулах гэж байгаа бол Япон цөмийн станцуудаа дахин нээхээр болсон байна.

Дэлхийн чиг хандлага цөмийн эрчим хүч рүү чиглэж байгаа энэ үед Монгол Улсад нөхцөл байдал ямар байна вэ. Уран, цөмийн цахилгаан станц бол яах аргагүйМонголын нийгмийн маргаан дагуулсан сэдвийн нэг. Магадгүй бидний мэддэг юм шиг хэрнээ огт мэддэггүй сэдэв ч байж болох юм.

2024-02-04

” МУТАГЕН” тайлант хэлэлцүүлэг

Баримт сэлт

Баримт нотолгоо

Дэлхий дээр өөр өөрийн өвөрмөц соёл, зан заншилтай 193 (НҮБ), 208 (FIFA), 205 (Олимпын тэмцээнд оролцдог бүртгэлээр) улс үндэстнүүд оршиж байна.

Хүн

Нөлөөлөх өөрчлөлтүүд

Энэхүү бичлэгийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулав. +18 нас

байгаль экологи

Нөлөөлөх өөрчлөлтүүд

Энэхүү бичлэгийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулав. +18 нас

Мал

Нөлөөлөх өөрчлөлтүүд

Энэхүү бичлэгийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулав. +18 нас

иргэдийн сэтгэгдэл

Нөлөөлөх өөрчлөлтүүд

Энэхүү бичлэгийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулав. +18 нас

Ан амьтан

Нөлөөлөх өөрчлөлтүүд

Энэхүү бичлэгийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулав. +18 нас

өнчирсөн хулангийн унага, зээрийн янзага

Хандивийн данс:

ХААН БАНК Төгрөгийн данс:
5628358559 Эвийн хүч Эх нутгийн төлөө НҮТББ
ХААН БАНК Валютын данс:
5628358560 Эвийн хүч Эх нутгийн төлөө НҮТББ

та маягтыг бөглөнө үү