Flat Preloader Icon

Уран олборлолт аюултай

Нүүр хуудас > Мэдээ, мэдээлэл

Уран олборлолт аюултай

2014 оны 02 сарын 11, 18 цаг 21 минут

 Уран олборлолт аюултайУран олборлолтыг манай улс эрс эсэргүүцсээр ирсэн. Ураны олборлолт байгаль орчин болоод хүн малын эрүүл мэндэд хортой тул үүнийг олборлох нь буруу хэмээн үздэг байна. Япон улсын “Фүкүшима Дайчи” атомын цахилгаан станц /АЦС/-д болсон осол дэлхийн ураны зах зээлд шууд нөлөөлсөн.

Ослын дараагаар дэлхийн зах зээл дэх ураны ханш 50 хувиар огцом буурсан юм. 2007 онд ураны нэг фунт шар нунтаг 150 ам.доллар байсан бол 2013 онд 38 ам.доллар хүрэхгүй байв. Шинэ он гарснаар ураны шар нунтагийн нэг фунтын үнэ 34,50 ам.доллараас 35,75 ам.доллар болж нэмэгдсэн байна.

Манайх шиг улс орон уран олборлож атомын цахилгаан станцыг бий болговол хормын төдий үгүй болох аюултай. 2035 он гэхэд цөмийн үйлдвэрлэл нь 44 хувь – 99 хувь нэмэгдэх ба цөмийн реакторт ашиглах ураны хэмжээ 53 хувь – 113 хувь нэмэгдэнэ гэх тооцоолол байна.

Одоо ажиллаж байгаа реакторууд жилд дунджаар 176.7 сая фунт уран хэрэглэж байгаа бол дэлхий даяар жилд 142 сая фунт уран олборлож байгаа аж. Тэгэхээр энэ зөрүү болох 35 сая фунт ураныг нөөц буюу хоёр дахь эх үүсвэрээс зах зээлд ханган нийлүүлж иржээ.

Тодруулбал: Орос-Америк хамтран цөмийн зэвсгээ цөмийн түлш рүү хувирган ураны нөөцийг бүрдүүлдэг аж. Уг эх үүсвэр нь 7 төслөөс бүрдүүлдэг байна. Харин тэдгээрийн “HEU” төсөл нь цаашид сунгагдахгүйгээр дуусгавар болоод байгаа аж. Тиймээс энэ 2014 онд уран тодорхой хэмжээгээр хомсдох төлөвтэй байгаа юм байна.

Учир нь манай хойд хөршийн энэхүү төсөл нь ураны нийт нөөцийн 20-25 сая фунтийг бүрдүүлж иржээ. Энэ мэтчилэн бусад улс оронд ураныг ашиглаж болж байхад манайх яагаад болохгүй гэх хүмүүс бий. Учир нь манай улсад олборлосон ч аюулгүй байдлын нөхцөл боломж байхгүй маш их сөрөг үр дагавар дагуулна.

Жишээлбэл: Эхний шатанд ураны сорьцыг тодорхойлохын тул хяналтын өрөмдлөг хийж, дээж авна. Ураны хүдрийг газар дор уусган олборлоход нэг орд газарт 500-гаад удаа өрөмдөх явдал гардаг. Ингэж өрөмдөхөд химийн бодисонд ууссан уран гүний усыг бохирдуулж, орчин тойронд цацраг идэвхит бодис алдагдах эрсдэлтэй байдаг байна.

Уран олборлолтын үед гүний усны бохирдох нь элбэг тохиолддог. Ураны хаягдал тэйлинг шороо буюу шалаамыг салхинд хийсгэхээс сэргийлэн далан барьж усаар дүүргэсэн ч ялгаагүй ус доош нэвтэрч, гүний усанд нэвчих аюултай байдаг бөгөөд энэ нь наад захын жишээ аж. Тиймээс уран олборлолт нь аюултай юм.

Б.Хашбаатар

Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн мэдээ” сонин

2024-02-04

” МУТАГЕН” тайлант хэлэлцүүлэг

Баримт сэлт

Баримт нотолгоо

Дэлхий дээр өөр өөрийн өвөрмөц соёл, зан заншилтай 193 (НҮБ), 208 (FIFA), 205 (Олимпын тэмцээнд оролцдог бүртгэлээр) улс үндэстнүүд оршиж байна.

Хүн

Нөлөөлөх өөрчлөлтүүд

Энэхүү бичлэгийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулав. +18 нас

байгаль экологи

Нөлөөлөх өөрчлөлтүүд

Энэхүү бичлэгийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулав. +18 нас

Мал

Нөлөөлөх өөрчлөлтүүд

Энэхүү бичлэгийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулав. +18 нас

иргэдийн сэтгэгдэл

Нөлөөлөх өөрчлөлтүүд

Энэхүү бичлэгийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулав. +18 нас

Ан амьтан

Нөлөөлөх өөрчлөлтүүд

Энэхүү бичлэгийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулав. +18 нас

өнчирсөн хулангийн унага, зээрийн янзага

Хандивийн данс:

ХААН БАНК Төгрөгийн данс:
5628358559 Эвийн хүч Эх нутгийн төлөө НҮТББ
ХААН БАНК Валютын данс:
5628358560 Эвийн хүч Эх нутгийн төлөө НҮТББ

та маягтыг бөглөнө үү